Цагаан дэл уул боомт руу авто зам барих ажил иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ

2013 онд Засгийн газрын тогтоолоор нүүрс тээврийн компаниуд хатуу хучилттай замаар нүүрс тээвэрлэх боломжтой болжээ.

“Одоогийн байдлаар Гашуунсухайтын чиглэлд 270 км, Нарийнсухайтын бүлэг ордоос Шивээхүрэнгийн чиглэлд 40 км, Ховдын Хөшөөтийн уурхайгаас Ярантын чиглэлд 200 гаруй км хатуу хучилттай замаар нүүрс тээвэрлэгдэж байна.

Бусад уурхайн чиглэлд хатуу хучилттай зам баригдаж дуусаагүй учир шороон замаар нүүрс тээвэрлэгдэж байна.

Цагаан дэл уул боомтыг чиглэсэн авто зам барих ажил иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Уг авто замыг концессын гэрээгээр барих компани шалгарсан, ажлаа эхлэхэд бэлэн. Өмнийн говийн зөвлөл иргэд болон олон нийтийн байгууллагатай ойлголцоод зам бариулах хүсэлтээ гаргавал ЗТХЯ-наас авто замын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн байна.

Боомтууд руу чиглэсэн замыг төр, хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр хурдан барих бодлого барьж байгаа. Хувийн хэвшлийн хөрөнгөөр зам барья гэвэл нээлттэй” болохыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ.